<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Хамтран амьдрагчаа болон төрсөн эцгийгээ хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарчээ
featured

Хамтран амьдрагчаа болон төрсөн эцгийгээ хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарчээ

Өчигдөр Нийслэлд төрсөн эцгийгээ,мөн хамтран амьдрагчаа хөнөөсөн байж болзошгүй ноцтой хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэв.

Талийгаач эмэгтэйн төрсөн эгч уг хэргийн талаар мэдээлэл өгсөн бөгөөд тэрээр "Ээж аав хоёрыг минь ирэхэд дүү болон 60 гаруй настай эрэгтэй гэртээ нас бараад бие нь хөрсөн байсан.

Тодруулбал, Эмэгтэй дүү маань Ч гэх эрэгтэйтэй хамтран амьдардаг байсан. Хоёр болон дөрвөн настай хүүхэдтэй. Хамтран амьдрагч нь архи дарс уудаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Төрсөн аавыгаа хүртэл зодож, тэтгэврийн мөнгийг нь аваад архиддаг байсан. Манай дүү 26 настай ажил хийдэг. Ажил хийгээд олсон мөнгөөр нь архи авч уудаг. Дүүгийн маань хоолойг боомилж багалзуурдаж амийг нь хохироосон байх магадлалтай байна. Шүүх эмнэлгээс эцсийн дүгнэлт гарна. Хоёр хүүхэд өнчрөөд хоцорлоо. Сэжигтэн этгээд зугтаасан байна" гэсэн мэдээллийг өгчээ.

Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Таг: