<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын дүрсийг харах боломжтой боллоо
featured

Тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын дүрсийг харах боломжтой боллоо

 ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь 102, 103, 101/105 тусгай дугаарын утсуудаар гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага, мэдээлэл хүлээн авахдаа видео дүрсээр дуудлага хүлээн авах технологийг өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан боловсруулж, энэ оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.

Энэхүү технологийн онцлог нь мэдээлэл хүлээн авагч алба хаагч шаардлагатай тохиолдолд дуудлага өгч буй иргэний зөвшөөрөлтэйгээр тухайн иргэний гар утасны камерын дүрсийг нээн харж, харилцах боломжтой болсон юм. Ингэснээр тухайн нөхцөл байдалтай шууд танилцах, зөвлөгөө өгөх, болж буй үйл явдалд бодит үнэлэлт, дүгнэлт өгөх, үйл явдлыг баримтжуулах зэрэг олон давуу талтай.

Сонирхуулахад: Гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг ухаалаг  утасны тусламжтайгаар хянах аргачлалыг дэлхийн зарим улс орны цагдаагийн байгууллагууд ашигладаг байна.