<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР “Чингис хаан“ одонгоор монголч эрдэмтэн Жак Уэтерфордыг шагнана
featured

“Чингис хаан“ одонгоор монголч эрдэмтэн Жак Уэтерфордыг шагнана

  Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог. Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одон гардуулдаг уламжлал 2005 оноос тогтсон билээ. Энэ удаагийн Чингис хаан одонг АНУ-ын Макалейстрийн Коллежийн профессор, “Нью-Йорк Таймс”-ын өндөр борлуулалттай номын зохиолч, монголч эрдэмтэн Жак Уэтерфордыг шагнахаар болжээ.

Түүний хувьд Монголын тухай дөрвөн ном хэвлүүлж дэлхий дахинд түгээсэн гэдгээр нь олон нийт үнэлдэг бөгөөд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” (Genghis Khan and the Making of the Modern World), “Монголын иx хатдын нууц товчоо” (The Secret History of the Mongol Queens), "Чингис хаан: Эрхэм дээд үнэний эрэлд", "Хубилай хаан: Монголын усан замын цэрэг" зэрэг номыг хэвлүүлжээ.

Тухайлбал, Жак Уэтерфордын 2004 онд бичин хэвлүүлсэн “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” ном нь олон улсад танигдаж, одоогоор 20 гаруй улсын хэлээр орчуулагдаад байна.

Ташрамд дурдахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар АНУ-ын монголч эрдэмтэн, Макалестер коллежийн Эмерит профессор Жак Уэтерфорд өчигдөр Монголд ирсэн билээ.