<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Сургуулиасаа гарч явсан 15 настай охин сураггүй болжээ
featured

Сургуулиасаа гарч явсан 15 настай охин сураггүй болжээ

 Өчигдөр 15.00 цагийн орчим 15 настай охин сураггүй алга болжээ. Тодруулбал, энэ сарын 21-ний өдрийн 15 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай суманд 15 настай хүүхэд сургуулиасаа гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:43 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэн Жишиг хорооллын оршин суугч 15 настай Н-ийг “Чигэстэй гол”, “Таван чихийн-Ам”, “Худгийн-Ам” гэдэг газруудаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: ОБЕГ