<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 71.5 хувиар өсжээ
featured

Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 71.5 хувиар өсжээ

  Арваннэгдүгээр сарын 11-ээс 17-ны өдрүүдэд 6,502 автомашин, 1,647 чингэлэг нийт 917.1 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 88 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 25,296.2 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 71.5 хувиар өсөв.

Тухайн хугацаанд 64 автомашин, 265 чингэлэг буюу оны эхнээс 1,240.3 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 1.6 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 1,169 автомашин, 713 чингэлэг буюу оны эхнээс нийт 4,178.3 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 39 хувиар буурчээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 17-ны өдрийн байдлаар 19.23 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 93.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 140.5%, зэсийн баяжмал 102.3%, төмөр 82.6%, алт 96.2%, газрын тос 58.3%, цайр 124.2%, хайлуур жонш 47.8% тус тус байна. 

Эх сурвалж: УУХҮЯ