<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭНТЕРТЭЙНМЕНТ Өнөөдөр “Дэлхийн хүүхдийн өдөр” тохиож байна
featured

Өнөөдөр “Дэлхийн хүүхдийн өдөр” тохиож байна

 НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүүхдийн эрхийн тунхаглал болон Хүүхдийн эрхийн конвенцыг 1989 оны энэ өдөр баталснаар “Дэлхийн Хүүхдийн Өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Энэхүү өдрийг дэлхийн 130 гаруй улс тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд хүүхэд хамгаалах санд мөнгө хандивлах, тэдний эрхийг хамгаалах ажил зохион байгуулдаг байна.

Дэлхийн хүүхдийн өдрөөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдаж буй асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдүүдээ сонсож, үр дүнтэй арга хэмжээ авах өдөр болгохоор зорьдог билээ.

Мөн “Дэлхийн хүүхдийн өдөр” буюу “Хүүхдийн эрхийн тухай конвенц” батлагдсан өдрийг тохиолдуулан “НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД” “Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөл”-ийн өргөтгөсөн хурлыг зохион байгуулах гэж байна. Хурлаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын “Эцэг, эхийн зөвлөл”-үүдэд хүүхдийн эрхийн зөрчлийг таниулах, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх болон хүүхдийн хүмүүжилд эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлага, оролцоог нэмэгдүүлэхэд уриалах зорилготой. Энэхүү арга хэмжээг 2022 оны 11 сарын 21-ний өдөр Төрийн ордны Их Монгол танхимд 09:00-12:00 цагийн хооронд зохион байгуулах юм байна.