<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Налайх дүүрэгт хордлогод орсон гэх 19 хүүхдийн дөрвийг нь ЭХЭМҮТ-д шилжүүлжээ
featured

Налайх дүүрэгт хордлогод орсон гэх 19 хүүхдийн дөрвийг нь ЭХЭМҮТ-д шилжүүлжээ

  Налайх дүүргийн "Голомт" сургуулийн 19 хүүхдээс хордлогын шинж илэрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тухай Шадар сайд С.Амарсайхан өөрийн цахим хуудастаа бичсэн. Энэ талаар тус сургуулийн захирал Р.Цэдэндамбаагаас тодрууллаа.

Тэрбээр “Өчигдөр 15:00 цагийн үед манай сургуулийн 10 дугаар ангийн дөрвөн хүүхдийн толгой эргэж, зүрхний хэм алдагдаж, нэг хүүхдэд таталт өгсөн. Багш нар нь яаралтай түргэн тусламж дуудаж, Налайх дүүргийн эмнэлэгт хүргэсэн. Урьдчилсан байдлаар эмч нар  хүүхдүүдийг хордлогод орсон байна гэсэн. Тиймээс дөрвөн хүүхдийг ЭХЭМҮТ-д шилжүүлж, дөрвийг нь Налайх дүүргийн эмнэгт хэвтүүлсэн. Ухаангүй байсан нэг хүүхэд ЭХЭМҮТ-д очоод ухаан орсон байсан. Одоогоор тэдний биеийн байдал хэвийн байгаа. Тэд 10 дугаар ангийн сурагчид учир сургуулиас үдийн хоол өгдөггүй. Тэгэхээр гадуур юу идэж, уусан болохыг шинжээчийн багийнхан судалж байгаа” гэв.