<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Атомын эрчим хүчний агентлагаас Украинд “бохир бөмбөг” бүтээж байгааг нотлох баримт олдоогүй гэв
featured

Атомын эрчим хүчний агентлагаас Украинд “бохир бөмбөг” бүтээж байгааг нотлох баримт олдоогүй гэв

 Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /ОУАЭА/ Удирдах зөвлөл өчигдөр буюу пүрэв гарагт Украинд “бохир бөмбөг” хийж байгааг нотлох баримт олдоогүй гэж мэдэгдсэн тогтоолыг баталжээ. Энэ тухай тус байгууллагын албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна.

“Украины газар нутгийн гурван хэсэгт явуулсан шалгалтаар “бохир бөмбөг” буюу цацраг идэвхт бодисоор хордуулдаг тэсрэх бөмбөг бүтээж байгааг нотлох баримт, материал олдоогүй гэсэн ерөнхий захирлын дүгнэлтийг Удирдах зөвлөл сайшааж байна” гэж мэдээлэлд дурджээ. 

ОУАЭА-ийн Удирдах зөвлөл тогтоолдоо Украины цөмийн байгууламжуудад явуулж буй бүх үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг ОХУ-д уриалжээ. Үүнээс гадна, уг баримт бичигт "Запорожье" АЦС-ын Украины үйлчилгээний ажилтнуудад үзүүлж буй дарамт шахалт", мөн "зэргэлдээх нутаг дэвсгэр лүү гал нээсний улмаас гадаад эрчим хүчний хангамж удаа дараа тасалдсан"-д санаа зовж буйгаа илэрхийлсэн байна.

Вена дахь ОХУ-ын байнгын төлөөлөгчийн мэдээлснээр, ОХУ, БНХАУ уг тогтоолыг батлахыг эсэргүүцсэн санал өгсөн бол Энэтхэг, Пакистан, Саудын Араб, Вьетнам, ӨАБНУ, Кени, Намибия улсууд санал өгөхөөс түдгэлзжээ. 

ОУАЭА-ийн Удирдах зөвлөл есдүгээр сард явуулсан хаалттай хуралдаанаараа "Запорожье" АЦС-ын нутаг дэвсгэрээс цэргээ гаргахыг ОХУ-аас шаардсан тогтоол баталсан юм. Энэхүү тогтоолыг 26 улс дэмжиж, долоон улс түдгэлзсэн байна.