<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Монгол Улсын харцага Ж.Борын нэрэмжит барилдаан болно
featured

Монгол Улсын харцага Ж.Борын нэрэмжит барилдаан болно

 Булган аймгийн Орхон сумын харьяат, Монгол Улсын харцага Ж.Борын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан энэ сарын 19-нд болно. Монгол бөхийн өргөөнд болох тус барилдаанд хүч үзэх бөхчүүдийг бүргээд эхэлсэн байгаа аж.

Энэ ташрамд Ж.Борын амжилтыг дурдвал, 1983 онд ардын хувьсгалын 62 жилийн ойн баяр наадамд улсын заан Д.Цэнд-Аюушаар тав, улсын арслан М.Мөнгөнөөр зургаа даван шөвгөрч өсөх идэр начин цол хүртсэн билээ. Тэгвэл дараа жил нь улсын заан З.Дүвчингээр тав, улсын аварга О.Балжиннямаар зургаа даван шөвгөрч чимэг нэмсэн байдаг. Ийнхүү 2004  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харцага цол хүртсэн юм.