<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Эмгэнэл
featured

Эмгэнэл

Нацагдоржийн Өлзий-Орших

/1979-2022/

Найруулагч, продюссер Нацагдоржийн Өлзий-Орших нь 2022 оны 11 сарын 10-ны өдөр зуурдаар таалал төгсөж, ар гэр, анд нөхөд, Монголын хөгжмийн урлагийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Өлзий-Орших нь 1979 оны 3 сарын 10-нд Улаанбаатар хотын Нэгдүгээр төрөх эмнэлэгт Нацагдоржийн отгон хүү болон мэндэлжээ. 1996 онд Ерөнхий боловсролын 1-р сургуулийг төгсөж, МУИС-ийн  Олон улсын харилцааны сургуульд элсэн суралцсан юм.

Н.Өлзий-Орших 1998-2004 онд Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн “ХИТ интертэймэнт” студид туслах, ассент найруулагч, найруулагч,

2004-2008 онд FM-103,6 радиогийн захиралаар 2004-2011 онд ТВ-9 телевизэд найруулагч, 2012 онд SBN телевизийн ерөнхий найруулагч, 2011 оноос эхлэн нийтийн дуучдыг дэмжин, залуу уран бүтээлчдийг олонд таниулах, чансаатай уран бүтээлчдийг бэлтгэх нөр их ажлыг удирдан чиглүүлж, “B sound” продакшины ерөнхий продюссерээр ажиллаж байлаа.

Н.Өлзий-Орших нь хөгжмийн өндөр боловсролтой, телевизийн авьяас төгөлдөр найруулагч байсан юм. Түүний уран бүтээлийг нэхэн дурьдваас МҮОНТ-ийн Хит интертаймэнт студиэс бэлтгэн явуулдаг “Оддын цаг” хөгжмийн шууд нэвтрүүлэг, рок поп хийгээд нийтийн дуучдын амьдрал уран бүтээлээс сэдэвлэн бүтээдэг үзэгчдийн таашаалыг зүй ёсоор хүлээсэн “Соронз” нэвтрүүлэг, мөн хүүхэд багачуудын супер шоу болох "Гэгээн алсын одод" хүүхдийн урлагийн их наадам зэрэг хөгжмийн нэвтрүүлгүүдийн ерөнхий найруулагчаар ажиллаж байсан юм. Мөн улс төр, цаг үе, нийгмийн сэдэвт нэвтрүүлгүүдийн ерөнхий найруулагчаар ажиллаж байсан нь өнөөгийн дүрс бичлэгийн архивт хадгалагдан үлдэж, ирээдүйд үнэ цэнэтэй ховор бүтээлүүд болон улам гялалзах болно. 

Найруулагч, продюссер Нацагдоржийн Өлзий-Орших нь телевизийн салбар төдийгүй рок поп болон нийтийн дууны урлагт үнэ цэнэтэй эрхэм хүмүүн байлаа. Авьяас билэг төгөлдөр эрхэм анд нөхөр таныг бид үүрд санан дурсах болно. Эх орон Монголдоо түргэнээ эргэн төрөхийн ерөөл талбин залбиръяа.  

УМ МА НИ БАД МЭ ХУМ

АР ГЭР, АНД НӨХДӨӨС НЬ

Таг: