<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Нийслэлд 20-хон цэцэрлэг барихаар төлөвлөгдсөн
featured

Нийслэлд 20-хон цэцэрлэг барихаар төлөвлөгдсөн

 Барилга, байгууламжийн газар олголт, барилгажилтын төсөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар, зураг төслийг баталгаажуулахад цэцэрлэгийн барилга, байгууламжийн зураг төсөл, ТЭЗҮ-ийг холбогдох норм, дүрмийн дагуу заавал тусгах, хэрэгжилтийг хангаж ажиллах зохицуулалт бүхий Засгийн газрын тогтоол батлагдлаа. Энэ тогтоолтой холбоотой мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өгсөн. 

Нийслэл хотод 752 орон сууцны цогцолборын барилга баригдаж байна. Үүнээс 0.02 хувь буюу 20-хон цэцэрлэг барихаар төлөвлөгдсөн. Иймээс бид архитектур төлөвлөлтийн даалгавар, барилга эхлэх зөвшөөрөл, Улсын комисст хүлээн авах процесс бүрийг хариуцлагажуулна. Ингэхгүй бол цэцэрлэгийн хүртээмжид хэдэн тэрбумыг зараад ч шийдвэрлэж чадахгүйд хүрч байна.