<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭНТЕРТЭЙНМЕНТ "Өнөр бүл" төвийн жюү жицүгийн тамирчид ДАШТ-ийг зорилоо
featured

"Өнөр бүл" төвийн жюү жицүгийн тамирчид ДАШТ-ийг зорилоо

  “Өнөр бүл” төвийн жюү жицүгийн тамирчин Б.Саруултуяа, А.Алтанбагана, Н.Одбаатар нар дасгалжуулагч багш Мөнхбаяр, Ангууч нарын хамт 2022 оны Жюү Жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. 

Тамирчдыг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хүлээн авч уулзан, тэмцээнд нь өндөр амжилт хүсэж, гарын бэлэг гардуулав. Мөн тус сангаас тамирчдын аяллын зардалд дэмжлэг үзүүллээ.  

Ангууч буюу Б.Баттөр, Хүүхдүүд маань спортын өмсгөлөө өмсөхөөр өөртөө итгэх итгэл нь сэргэж байгааг харахад маш их урам зориг авдаг. Манай “Almighty” клубынхан мэргэжлийн хоёр багшийн хамт 20 гаруй хүүхэд бэлтгэлээ хийсээр байна. Зарим хүүхдийнхээ ах, аав, ээж нь болоод харилцан уялдаа холбоотой эрчим энергийг бий болгоод хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Манай багийнхан тасралтгүй бэлтгэсээр өнөөдөр АНЭУ-ын Абу Даби хот руу ДАШТ-нд оролцохоор явах гэж буйдаа сэтгэгдэл маш өндөр байна. Би ч Абу Даби от руу явж үзээгүй.


Энэ удаагийн тэмцээнд манай клубээс гурван хүүхэд явж байна. Монгол Улсын хүүхэд багачууд дэлхийн бусад орны хүүхдүүдтэй адилхан гэдэг мэдрэмж авч, тэр мэдрэмжээ “Өнөр бүл” асрамжийн төвийн хүүхдүүддээ, клубынхэнтэйгээ хуваалцаж, улсынхаа хэмжээнд үлгэр дуурайл үзүүлэх шилдэг хүүхдүүд төрнө гэдэгт итгэлтэй байна. Хүүхдийн эрхийн төлөө бид нэг баг болж ажиллах ёстой. 

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр Монголын Жюү жицүгийн холбоо, МУБИС-ийн Биеийн тамирийн сургууль хамтран хүүхдийн Жюү жицүгийн клубыг Ид шидийн оронд анх байгуулсан билээ. Тус клуб нь өсвөр насны охид хөвгүүдийн бие бялдрын хөгжлийг дэмжихээс гадна бие хамгаалах ур чадварт сургах зорилготой юм. 

Тус санаачилгыг дэмжин “Ододтой бүжиглэе” шоуны ялагч Б.Баттөр буюу Ангууч шагналын 50 сая төгрөгийг НҮБ-ын Хүүхдийн Санд хандивласнаар “Өнөр бүл” төвд дахин нэг Жюү жицүгийн клуб байгуулагдаж, өдгөө 2 дахь жилдээ амжилттай үйл ажиллагаа явуулж байна.

 

"Өнөр бүл хүүхдийн төв”-д 100 сая төгрөг өгнө
 
 

Таг: