<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ИНТЕРТАЙМЭНТ "Нинжин сэтгэл"-ийг үзсэн бүсгүй жүжигчин П.Шүүдэрцэцэгт захидал бичжээ
featured

"Нинжин сэтгэл"-ийг үзсэн бүсгүй жүжигчин П.Шүүдэрцэцэгт захидал бичжээ

Орчин цагийн сайхан бүсгүйчүүдийн нүүр царай болж яваа мисс, жүжигчин П.Шүүдэрцэцэг хэсэгтээ уран бүтээлийн завсарлага авч, фэнүүдийгээ гонсойлгоод амжсан. Хүмүүнлэгийн үйлсэд зүтгээд мэргэжлээ бараг мартах шахсан жүжигчин бүсгүй найруулагч Ц.Хүсэлбаатарын бүтээл “Нинжин сэтгэл” уран сайхны кинонд Зулын дүрд тоглосноор дэлгэцийн уран бүтээлд эргэн ирснээ харуулсан байх. Учир юу гэвээс, өмнөх дүрүүдээсээ тэс өөр дүр бүтээж, жүжиглэх ур чадварын хувьд кино шүүмжлэгч, үзэгчдээс өндөр үнэлгээ авч байгааг нь магтах хүн захаас аваад байна.

Сошиал ертөнцийн хамгийн олон дагагчтай одуудын нэг П.Шүүдэрцэцэгийн тоглосон  “Нинжин сэтгэл" киноноос уярал ухаарлыг олж авсан үзэгчид түүнийг захидлаар булаад салахгүй байгаа гэнэ лээ . Тэр дундаас нэгэн онцлог захидлыг илгээсэн үл таних эмэгтэйн зурвасыг сонирхоно уу.

“Сайн байна уу? Шүүдэрээ эгч ээ. Би дөнгөж сая “Нинжин сэтгэл” киног үзээд гэр рүүгээ алхаж явна. Ямар гайхалтай кино болоо вэ? Үнэхээр зүрхэнд хүрч чадсан сайхан уран бүтээл болжээ. Яг л миний амьдралаар хийсэн юм шиг санагдсан. Яагаад гэвэл, миний амьдралд яг ийм зүйл тохиолдсон. Хайртай хүнтэйгээ гэрлэх гэж үр үндсийг нь тээсэн боловч тэдний гэрийнхэн надад яг ингэж хандаад, бид хоёрыг салгасан. Гэхдээ хамгийн сайхан нь би охинтойгоо үлдсэн. Одоо  охин маань 4 сартай. Тэдний  гэрийнхэн миний охиныг үзэн ядаж, намайг хүлээн зөвшөөрөөгүй. Би амиа хорлохыг хүсдэг байсан үе зөндөө байсан. Охиныг маань ийм байдалд хүргэсэн тэр хүмүүсийг үзэн яддаг үе ч байсан. Гэхдээ эх хүн болохоор охиныхоо төлөө чадахгүй юм билээ. Ээжид минь бас юу хийхээ мэдэхгүй миний төлөө шаналж, нулимсаа нууж байсан үе бий. Гэхдээ одоо эмээ болсондоо хамгийн жаргалтай байдаг. Өнөөдрийг хүртэл тэр хүмүүст гомдож ирсэн. Гэхдээ та анзаарсан уу, өнөөдрийг хүртэл гэж хэлснийг… Би тэр хүмүүсийг үзэн ядлаа гээд юу өөрчлөгдөх билээ. Өөрийгөө л зовоохын нэмэр… Яагаад уучилж болохгүй гэж…  Хүнд чинь нинжин сэтгэл байх ёстой биз дээ гэж бодсоор гэртээ ирлээ. Үнэхээр сайхан уран бүтээл болжээ. Маш их баярлалаа” хэмээсэн байв.