<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Т.Ням-Очир: Сурагчдаас хураамж авдаг олимпиадуудыг хориглосон
featured

Т.Ням-Очир: Сурагчдаас хураамж авдаг олимпиадуудыг хориглосон

 Улаанбаатар хотын төвийн ерөнхий боловсролын нэгэн сургуулийн англи хэлний багш “Олимпиад зохион байгуулахыг яамнаас хориглосон учир хүүхдүүдээс олимпиадад бэлтгэх шаардлагагүй болсон” гэж ярив. Яагаад олимпиад зохион байгуулахыг хориглосон талаар БШУЯ-ны харьяа Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.

-Нийслэлийн нэг сургуулийн англи хэлний багш олимпиад зохион байгуулахыг БШУЯ-наас хориглоод удаж байна гэж ярилаа. Яагаад тэр вэ?
-Олимпиад зохион байгуулахыг бүр мөсөн хориглосон юм биш. Сүүлийн жилүүдэд сургууль, хэн нэгэн хүний нэрэмжит төрөл бүрийн олимпиад зохион байгуулж, сурагчдаас хураамж авах болсныг цэгцлэх зорилгоор 2019 онд яамнаас шийдвэр гаргасан. Харин улсын олимпиадууд хуваарийн дагуу болж байгаа. Улсын олимпиад зохион байгуулахад сурагчдаас хураамж авдаггүй, бүх  зардлыг улсаас хариуцдаг.

-Олимпиад зохион байгуулахыг хориглох болсон гол шалтгаан нь юу байв?
-Сурагчдаас хураамж авдаг олон төрлийн олимпиадын дараа эцэг, эхчүүдээс яаманд хандаж маш их гомдол ирдэг. “Мөнгө хураасан, нэг их ач холбогдолгүй жижиг олимпиад олноор зохиож байна” гэх мэтээр шагнал аваагүй хүмүүүсээс гомдол ирдэг учир сурагчдаас хураамж авдаг олимпиадуудыг хориглосон. Гэхдээ Олимпиад зохион байгуулах дэд хороодоосоо албан ёсны зөвшөөрөл авсан олимпиадууд явагдаж байна. Жишээлбэл, “Олонлог” сургуулийн нэрэмжит математикийн олимпиад явагдаж байгаа гэлээ.