<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ИНТЕРТАЙМЭНТ "Тэрбумын хэрэг"-т холбогдсон Э.Тодгэрэл 4 давхраас "үсэрчээ"
featured

"Тэрбумын хэрэг"-т холбогдсон Э.Тодгэрэл 4 давхраас "үсэрчээ"

 
 

УДЭТ-ын жүжигчин МУСТА Э.Тодгэрэл Хан-Уул дүүрэгт байрлах KING TOWER-н 4 давхраас үсэрсэн байна. “YB” энтертайнментын дэлгэцийн анхны уран бүтээл болох “Тэрбумын хэрэг” УСК-ны зураг авалтанд зориулж Онцгой Байдлын ажилчдын хатуу хяналтан доор тусгайлан бэлтгэсэн аврах гудас руу жүжигчин маань 4 давхраас үсэрсэн байна. Тэр ч бүү хэл машинд мөргүүлж, усанд сэлж, буудуулж, зодуулж олон хүнд зураг авалтанд орсон байна.

“Тэрбумын хэрэг” УСК нь залуу уран бүтээлчдийн чанар чансаа, эр зориг гээд бүхий л зүйлийг шалгасан уран бүтээл болсон ажээ. Энэхүү киноны нээлт маргааш болно.

Киноны зохиолч, найруулагчаар МУСТА А.Миеэгомбо ажиллажээ. Төрийн соёрхолт ардын жүжигчин Н.Сувд, ардын жүжигчин А.Дашпэлжээ,УДЭТ-ын жүжигчин МУСТА Э.Тодгэрэл,МУСТА Б.Шинэбаяр, жүжигчин Б.Золжаргал, Маск продакшны жүжигчин,МУСТА Д.Дэлгэрсайхан болон авъяаслаг, чадварлаг олон уран бүтээлч уг кинонд оролцон  тоглосон байна.