<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Нэр, нас тодорхойгүй хүн гэртэйгээ шатаж, амиа алджээ
featured

Нэр, нас тодорхойгүй хүн гэртэйгээ шатаж, амиа алджээ

 Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, “Бумбатын-Ам”-ны задгайд 2022 оны аравдугаар сарын 03-04-нд шилжих шөнө буюу үүрээр 03:55 цагт гал гарчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид дуудлагын дагуу очиход эзэн тодорхойгүй 6х4 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг унтраажээ.

Гал түймэрт нэр, нас, хүйс тодорхойгүй иргэн галд өртөж нас барсан байсныг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицерт шилжүүлэн өгсөн байна.