<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Хойд Солонгосоос Япон Улс руу баллистик пуужин харвалаа
featured

Хойд Солонгосоос Япон Улс руу баллистик пуужин харвалаа


Өнөө өглөө 7:22 минутанд хойд солонгосын харвасан дунд зайны баллистик пуужин Аомори муж,Хоккайдо хавиар тухайлбал японы агаарын хилийг нэвтэрэн өнгөрж номхон далайд унажээ. NHK сувгийн мэдээлснээр, пуужин Номхон далайд Японы эргээс зүүн тийш 3000 километрийн зайд унасан байна.
Умардын пуужин 4000 орчим км нисэж, 20 минут орчим агаарт байжээ. Пуужин ердийн баллистик пуужингийн траекторын дагуу ниссэнийг эх сурвалж онцолсон байна.
 
Японы Ерөнхий сайд Фумио Кишида хэлэхдээ, Хойд Солонгосын энэхүү үйлдэл нь туйлын жигшим үйлдэл бөгөөд бид хүчтэй эсэргүүцэх болно хэмээн мэдэгдлээ. Өнөөдөр өглөөнөөс Хоккайда арал дахь оршин суугчдын аюулгүй байдлыг хангах ажлуудыг хийж байна. 4600 км зайд 1000 км өндөрт ниссэн гэж одоогоор японы хэвлэл мэдээллэж байна. 2022 он гарснаас хойш нийт 20 удаа,сүүлийн 7-н хоногт 4-н удаа пуужин харваж байгаа юм.
 
Аомори,Хоккайдо хавийн хотуудад анхааруулга явагдаж,зам тээврийн хөдөлгөөн түр хугацаагаар хаасан байсан бол одоогоор хэвийн байдалдаа орсон байна. Японы ерөнхий сайд Кишида Фүмио үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулна гэж мэдэгдэв.
 
No photo description available.
Аомори,Хоккайдо хавийн хотуудад анхааруулга явагдаж,зам тээврийн хөдөлгөөн түр хугацаагаар хаасан байсан бол одоогоор хэвийн байдалдаа орсон байна.
 
Японы ерөнхий сайд Кишида Фүмио үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулна гэж мэдэгдэв.