<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Төмөр замын тээврийн салбарыг шинэчилж, үнэ тарифыг зах зээлийн горимд шилжүүлнэ
featured

Төмөр замын тээврийн салбарыг шинэчилж, үнэ тарифыг зах зээлийн горимд шилжүүлнэ

2023 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан. Ирэх оны төсөвт алдагталай ажилладаг төмөр замын тээврийн салбарыг шинэчилж үнэ тарифыг зах зээлийн горимд шилжүүлэхээр болсон байна.

Тодруулбал, үнийг одоо байгаа дүнгээс 50 хувь нэмэгдүүлэх юм. Жишээ нь, Дархан-Улаанбаатар чиглэлд иргэд зорчихдоо 6,000 төгрөг, Эрдэнэт-Улаанбаатар чиглэлд 10,000 төгрөг төлдөг.

  • Ирэх оноос 9,000-15,000 төгрөг болж өөрчлөгдөнө.

Улаанбаатар төмөр зам өнгөрсөн онд л гэхэд 39 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол энэ оны эхний долоон сарын байдлаар 37 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Төмөр замын зорчигч тээврийн хувьд салбарын хэмжээнд алдагдал нь 60 гаруй хувьтай байна. Энэ байдал сүүлийн 10-20 жил үргэлжилж буй.

Зорчигч тээврийн үнийг 50 хувиар нэмснээр вагоноор зорчих иргэдийн ая тух болоод орчин нөхцөл сайжрахаас гадна зарим төрлийн зайлшгүй хэрэгтэй байгаа шинэчлэлүүд хийгдэх боломж бүрдэнэ хэмээн салбарынхан харж байна.

Таг: