<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Жүдогийн ДАШТ-д Монголоос Ц.Цогтбаатар тэргүүтэй 18 жүдоч зодоглоно
featured

Жүдогийн ДАШТ-д Монголоос Ц.Цогтбаатар тэргүүтэй 18 жүдоч зодоглоно

 Тус тэмцээнд 87 орны 584 (эрэгтэй 315, эмэгтэй 269) тамирчин оролцохоо мэдүүлсэн бол Монгол Улсаас 18 (эрэгтэй ес, эмэгтэй ес) жүдоч эх орноо төлөөлөн өрсөлдөх юм.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Э.Сумъяабазар, 66 кг-д Ё.Басхүү, Г.Хэрлэн, 73 кг-д “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, Сүхбаатарын одонт Ц.Цогтбаатар, 81 кг-д Б.Эрдэнэбаяр, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар барилдана.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Б.Хорлоодой, 57 кг-д Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Ц.Энхчимэг, -78 кг-д Б.Эрдэнэт-Од, +78 кг-д А.Адъяасүрэн нар хүч үзнэ.

Ташрамд дуулгахад, Монголын баг тамирчдын түрүүч хоёр хоногийн өмнө Ташкентыг зорьсон бөгөөд дасгалжуулагч Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, М.Бундмаа нар долоон тамирчны хамт хөлгийн жолоо залсан байна.

Таг: