<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Солонгост зорчиход PCR шаардахгүй боллоо
featured

Солонгост зорчиход PCR шаардахгүй боллоо

 2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн БНСУ-д нэвтэрч буй бүхий л дотоод болон гадаадын иргэд хил нэвтэрснээс хойш нэг хоногийн дотор коронавируст халдварын PCR шинжилгээ өгөх журам цуцлагдлаа.

Гагцхүү, эрсдэл өндөртэй коронавирусын шинэ хувилбар үүсэх зэргээр хилийн хорио цээрийн журмыг дахин чангатгах шаардлага үүссэн тохиолдолд уг журмыг дахин сэргээж болзошгүй.

Хилээр нэвтэрснээс хойш 3 хоногийн дотор дотоодын болон тус улсад урт хугацаанд оршин сууж буй гадаадын иргэд харьяа Эрүүл мэндийн төвд коронавирусын шинжилгээг сайн дурын үндсэн дээр үнэ төлбөргүй өгөх боломжтой.

Түүнчлэн БНСУ-ын хилээр нэвтэрч буй гадаад болон дотоодын иргэд Q code олгох системд хилээр нэвтрэхээс өмнө холбогдох хувийн мэдээлэл болон эрүүл мэндийн талаарх мэдээллээ оруулахыг зөвлөж байна.

Эх сурвалж: БНСУ-аас МУ-д суугаа ЭСЯ