<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ МЭЕГ: Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
featured

МЭЕГ: Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр

Өнөөдөр Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Уг өвчин нь дэлхийн 150 гаруй улс оронд гардаг вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой вирусын гаралтай өвчин юм.
Дэлхий даяар энэхүү өвчинтэй тэмцэхэд жил бүр 8.6 тэрбум долларын өртөг зарцуулдаг бөгөөд голчлон Ази, Африкт тивд тохиолдож, өвчний халдвараар жил бүр хэдэн арван мянган хүн нас бардаг.
Галзуу өвчнөөр чоно, үнэг, хярс, сарьсан багваахай, зурам, баавгай, өмхий хүрэн болон бусад зэрлэг амьтад, нохой, муур, гахай зэрэг гэрийн тэжээвэр амьтад, таван хошуу мал, өвчилдөг байна.
Мал, амьтныг галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр 2,4-3,1 сая толгой мал, амьтныг галзуу өвчний эсрэг дархлаажуулалтад хамруулдаг. Мал, амьтныг вакцинжуулах, нохойд хазуулахаас урьдчилан сэргийлэх замаар галзуу өвчний халдварыг таслан зогсоох боломжтой.
Манай улсад 2022 оны эхний хагас жилийн мэдээгээр давхардсан тоогоор 13 аймгийн, 35 суманд, 62 голомтод, 50 толгой мал, 21 толгой зэрлэг болон гэрийн тэжээвэр амьтан, нийт 71 мал, амьтан галзуу өвчнөөр өвчилж, үүнээс 48 толгой мал, амьтан үхэж, 23 толгой мал, амьтныг зориудаар устгасан байна.
Мал, амьтны галзуу өвчний сэжиг илэрсэн тохиолдолд харьяа Мал эмнэлгийн байгууллагад шуурхай мэдэгдэх, мал, амьтан, гэрийн тэжээвэр амьтдаа галзуу өвчний эсрэг дархлаажуулалтад тогтмол хамруулна уу.
 
газрын зураг нарын зураг байж магад
 

Таг: