<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Иргэний бүртгэлтэй холбоотой 12 төрлийн лавлагаа авах киоск машин байршуулав
featured

Иргэний бүртгэлтэй холбоотой 12 төрлийн лавлагаа авах киоск машин байршуулав

  Эийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэг давхарт байрлах Нэг цэгийн үйлчилгээнд иргэний бүртгэлтэй холбоотой лавлагаа, мэдээлэл авах боломжтой киоск машин байршууллаа.
 
Энэхүү улсын бүртгэлийн киоск машинаас иргэн дараах 12 төрлийн болон тоон гарын үсгийг иргэний үнэмлэх болон гар утсанд олгох үйлчилгээг үнэгүй авах боломжтой юм. Үүнд,
 
• Иргэний үнэмлэхний лавлагаа
 
• Иргэн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа
 
• Төрсний бүртгэлийн лавлагаа
 
• Үндэсний энгийн гадаад паспорт анх удаа авсан лавлагаа
 
• Үндэсний энгийн гадаад паспорт дахин авсан лавлагаа
 
• Үндэсний энгийн гадаад паспорт бүртгэлгүй лавлагаа
 
• Гэрлэсний бүртгэлийн лавлагаа
 
• Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа
 
• Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа
 
• Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа
 
• Регистрийн дугаар өөрчилсөн лавлагаа
 
• Регистрийн дугаарын лавлагаа
 
Цаашид киоск машинаас эд хөрөнгө болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны үйлчилгээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.