<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Нийтийн тээврийн автобусанд бэлэн мөнгөөр зорчино
featured

Нийтийн тээврийн автобусанд бэлэн мөнгөөр зорчино

 Нийтийн тээврийн автобусны бэлэн мөнгөний хайрцгийг 2017 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр хурааж авсан байдаг. Гэтэл 2022 оны есдүгээр сарын 07-ны өдрийн ээлжит хуралдаанаар нийтийн тээврийн автобусанд бэлэн мөнгөөр үйлчилдэг болох тухай тогтоолыг баталжээ.

Тодруулбал иргэд нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгө болон umonney картаараа давхар хураамжаа төлж болох боломжтой болсон гэсэн үг.

Энэ талаар НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас асуухад "Карт хөгжүүлэгч газар нь төдийлөн хөгжүүлэлтээ хийж чадахгүй байгаа учраас хайрцаг байршуулаад бэлэн мөнгөөр хураамжаа төлж болохоор болсон. Umoney картыг хэрэглээнээс халсан гэж ойлгож болохгүй. Хэсэг хугацаанд хөгжүүлэлт хийтэл ийм журам хэрэгжинэ. Мөнгө хураадаг хүн ажиллахгүй. Харин лацадсан бэлэн мөнгөний хайрцаг байршуулах болно” гэв.

Нэмэлт: Нийтийн тээврийн автобусанд бэлэн мөнгөний хайрцаг байрлуулан үйлчилж эхлэх хугацааг тогтоох аж. Мөн өмнө хурааж авсан 1200 хайрцгаа буцаан ашиглах юм байна.