<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Таеквондогийн Олон улсын хэмжээний мастер Б.Отгонбаяр Гиннесийн дээд амжилт тогтоох суниалт хийнэ
featured

Таеквондогийн Олон улсын хэмжээний мастер Б.Отгонбаяр Гиннесийн дээд амжилт тогтоох суниалт хийнэ

Гарын алга болон өврийг солбиж суниах төрлийн дэлхийн дээд амжилт нэг минутад 70 суниалт байсныг ОУХМ Б.Отгонбаяр 2021 онд 73 болгож байжээ. Тэрбээр уг амжилтаа 80 болгон эвдэхээр зорьж буйгаа тухайн үед өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.

Тус үйл явдлын үеэр Гиннесийн албан ёсны онлайн шүүгч Maggie Luo үндсэн шүүгчээр, МУГТ Г.Угалзцэцэг, Монголын үндэсний их сургуулийн фитнессийн багш, дасгалжуулагч С.Даваагив, Монголын хөнгөн атлетикийн холбооны дасгалжуулагч багш Х.Гэрэлцогт, Монголын хөнгөн атлетикийн холбооны дасгалжуулагч Г.Жанцандорж нар хөндлөнгийн шүүгчээр оролцох аж. Эл өдөр Та бүхнийг монгол тамирчны түүхэн амжилтын гэрч болохыг урьж байна.