<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭНТЕРТЭЙНМЕНТ "FAMILY LINK"- ийн тусламжтайгаар хүүхдийнхээ цахим орчны хэрэглээг хянаж болно
featured

"FAMILY LINK"- ийн тусламжтайгаар хүүхдийнхээ цахим орчны хэрэглээг хянаж болно

 Танай гэр бүлд цахим хэрэглээний зохистой дадлыг бий болгоход Family Link туслах болно. Google-ийн эцэг эхийн хяналтын хөтөлбөр нь хүүхдийнхээ ухаалаг төхөөрөмжийг удирдах, уян хатан тохируулах боломжийг олгож байна.
 
FAMILY LINK ТАНД ДАРААХ БОЛОМЖИЙГ ОЛГОНО
 
  • Таны хүүхэд утсаараа ямар тоглоом тоглож, юу үзэж, хэнтэй харилцаж буйг харах
  • Хүүхдийнхээ татаж буй аппыг зөвшөөрөх, блоклох болон нуух зэргээр тохируулах
  • Family Link хүүхдэд зориулсан мэдээлэл авах, сурах зэргээр ашиглаж болох хэрэгтэй аппыг санал болгодог байна.

ЦАГИЙН ТОХИРГОО ХИЙХ, АЛСААС УДИРДАХ

  • Хүүхэд тань цахим орчинд хэр их цаг зарцуулах нь танаас л хамаарна. Family Link танд хүүхдийнхээ ухаалаг төхөөрөмжид зарцуулах цагийн хязгаарыг тохируулах, зөв зохистой хэрэглэх боломжийг олгодог.
  • Таны хүүхэд гадаа тоглох, хоолоо идэх эсвэл гэрийн даалгавраа хийх болсон өөрийн утас, компьютерыг ашиглан хүүхдийнхээ утсыг алсаас түгжиж удирдах боломжтой.

ХҮҮХДИЙНХЭЭ БАЙРШЛЫГ ХАРАХ

  • Та хүүхдийнхээ хаана байгааг харах, байршлыг тогтоох боломжтой.
 Эх сурвалж: Харилцаа холбооны зохицуулах хороо