<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭНТЕРТЭЙНМЕНТ “Эргэж ирэхгүй намар" кино "Vanguard Award" олон улсын кино наадамд шалгарчээ
featured

“Эргэж ирэхгүй намар" кино "Vanguard Award" олон улсын кино наадамд шалгарчээ

 

 
 
 
Жүжигчин Б.Амарсайханы найруулагчаар ажилласан анхны бүтээл “Эргэж ирэхгүй намар" уран сайхны кино олон улсын кино фестивальд шалгарчээ. Тодруулбал, Канадын Ванкувер хотноо 41 дэх удаагаа зохион байгуулж байгаа "Vanguard Award" олон улсын кино наадмын уралдаант хэсэгт шалгарч, дэлхийн нээлтээ хийхээр болсон байна.
Зохиолч Т.Бум-Эрдэнэ  “Түнтүүлэй” өгүүллэгээс сэдэвлэн кино зохиолыг нь бичжээ.

Жүжигчин Б.Амарсайхан "Марко Поло", "Үргээлэг", "Бодлын хулгайч", "Mongolian Connection", "Итгэл" зэрэг кинонд гол болон туслах дүрд тоглож байсан. Тэрбээр сэтгэл зүйн драм төрлийн "Хохирогч" 10 ангит цуврал кино бүтээсэн байдаг.