<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Дорнын эдийн засгийн чуулганд тавьсан илтгэл
featured

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Дорнын эдийн засгийн чуулганд тавьсан илтгэл

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Дорны эдийн засгийн чуулга уулзалтад тавьсан илтгэлийн та бүхэндээ хүргэж байна. 

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн Дорнын эдийн засгийн чуулганд явсан томилолт маш их үр дүн авчирч чадлаа. Тодруулбал, Зүүн босоо чиглэлийн төмөр замын төслийг ОХУ дэмжихээр боллоо. Сар тутам ханшийн хөөрөгдөлд өртсөөр байгаа шатахууны асуудлыг шийдвэрлэхээр болсон төдийгүй АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохирч чадсан байна. Үүнээс гадна ОХУ Эгийн голын усан цахилгаан станцын төсөл болон “ДЦС-З”-ын хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөхөд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлснээс гадна Байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах төсөлд идэвхтэй хамтран ажиллаж, хэрэгжүүлэн 2029 онд ашиглалтад оруулахаар ярилцжээ. 

Ийнхүү шинэ эргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх томоохон алхмууд тавигдаж чадсан нь маш том амжилт юм.