<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БУСАД Нийслэлийн ойн санд хортон шавж устгалын бодис цацах тул аялал зугаалгаар явахгүй байхыг анхааруулж байна
featured

Нийслэлийн ойн санд хортон шавж устгалын бодис цацах тул аялал зугаалгаар явахгүй байхыг анхааруулж байна

 Нийслэлийн Байгаль орчны газраас утаат, үүргийн шүршигч багаж ашиглан, ойн хортон шавж болох шинэсний шилмүүс хуйлагч, якобсоны төөлүүрч эрвээхэйн хүрэнцрийн эсрэг хорыг энэ сарын 4-8-нд цацна.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Майхан толгой, Жигжид, Шадивлан, Яргайт, Сүхбаатар дүүргийн Хандгайт, Богинын ам, Баянбулаг, Шаргаморьт, Хуурай мухар, Сэлх, Их, Бага Хустай, Гоодойн даваа, Бэлхийн Их, Бага Цуурайтын ам, Өвөр хадат, Хадатын аманд хортон шавж устгалын бодис цацаж,ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулна. Иймд тус хугацаанд дээрх газруудад аялал зугаалгаар явах, зусланд гарах, зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг анхааруулж байна.

Хортон шавж устгалд ашиглах хорны нөлөөлөх хугацаа 14 хоног байдаг гэдгийг Нийслэлийн Байгаль орчны газраас онцгойлон анхаарууллаа.