<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Афганистаны газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэхийг уриалав
featured

Афганистаны газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэхийг уриалав

 Афганистаны Пактика, Хост мужид газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 1500 болж нэмэгдсэн тухай “Al Jazeera” суваг “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчийн мэдэгдлээс эш татан мэдээлжээ. Түүний мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас 2000 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. 

Өмнө нь "Бохтар" агентлаг мэдээлэхдээ, 1000 хүн амиа алдаж, 1500 хүн бэртсэн гэжээ. Орон нутгийн эрх баригчид амиа алдсан болон бэртэж гэмтсэн хүний тоо илүү олон байж болзошгүй гэж эмээж байна. 

Афганистаны Пактика, Хост, Лагман, Газни, Логар болон Кабул мужид лхагва гарагт шилжих шөнө 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. "Талибан" хөдөлгөөний удирдлагууд байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд туслахад 1.1 сая ам.доллар олгохоор шийдвэрлэсэн байна.

 НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш лхагва гарагт Афганистаны зүүн хэсэгт болсон газар хөдлөлтийн улмаас олон хүний амь нас эрсэдсэнд харамсаж байгаагаа илэрхийлээд, олон улсын хамтын нийгэмлэгийг Афганистаны гамшигт нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэхийг уриаллаа. Тэрбээр хэлэхдээ,   НҮБ-ын Афганистан дахь салбар газар хөдлөлтийн улмаас үүссэн хүмүүнлэгийн хэрэгцээг үнэлж, анхан шатны туслам үзүүлэх ажилдаа ороод байна гэв.

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт Пакистаны хилийн ойролцоох Хост хотоос баруун өмнөд зүгт 44 км-ийн зайд байсан ба голомтын гүн нь 51 км-т хүрчээ.

Газар хөдлөлт, хөрсний гулгалтаас болж 1500 хүн амиа алдаж, 2000 гаруй хүн шархадсан талаар орон нутгийн албаныхан мэдээлжээ.