<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
featured

Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

 Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээлж буйгаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө, Туул, Зэлтэр, зүүн хажуугийн Эг, Барх, Балж, Онон, Улз, Хэрлэн, Хангай нурууны арын Идэр, Чулуут, өврийн Зэгстэй болон Сэлэнгэ мөрөн Хялгант баг орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдэж, Хүдэр, Туул, Онон, Хэрлэн, Халх, Улз, Ховд гол үерийн түвшинг 10-55 см, Хэрлэн гол Мөнгөнморьт, Балж гол Дадал сум орчимд үерийн аюултай түвшинг 10-45 см даван хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу 22-нд Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин 40 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 35 см, цаашлаад 25-26-ны өдрүүдэд Чингис хот орчмоор 30-50 см нэмэгдэн үерийн түвшинг 10 см даван хүчтэй үерлэнэ.

Түүнчлэн маргааш буюу 22-ны өдөр Туул гол Алтанбулаг,  Онон гол Дадал сум орчимд усны түвшин 20 см орчим нэмэгдэх төлөвтэй байна

Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгийн зарим нутгаар түр зуурын аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, аялж, амарч зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна. 

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр ойрын өдрүүдэд Улаанбаатар хот орчмоор дуу цахилгаантай аадар бороо орох тул иргэд та бүхэн гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, гол, мөрөн, нуурын эрэг дагууд болон уулын ам, бэл, гуу жалга, үерийн эрсдэл бүхий газар суурьшихгүй байхыг анхааруулж байна.

 

Таг: