<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ХУУЛЬ Залилах гэмт хэргийн хохирогч болох эрсдэл их байна
featured

Залилах гэмт хэргийн хохирогч болох эрсдэл их байна

 2019-2022 оны хооронд Манай улсад хамгийн ихээр нэмэгдэж байгаа гэмт хэргээр “залилах” төрлийн гэмт хэргийг нэрлэж байна. Залилах гэмт хэрэг нь сүүлийн 10 жилийн хугацаанд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 11,6 хувийг эзэлж байгаа бөгөөд 1 жилийн дотор энэ төрлийн гэмт хэргийн гаралт 63.8 хувиар огцом өссөн статистик үзүүлэлттэй байна.
 
2021 онд 25.429 гэмт хэрэг бүртгэгдсэний 6558 нь буюу 25,8 хувь, 2022 оны эхний 5 сарын байдлаар 16850 гэмт хэрэг бүртгэгдсэний 5523 нь буюу 32,8 хувь нь “Залилах” төрлийн гэмт хэрэг байна. Залилах гэмт хэргийг иргэд сүлжээний луйвар буюу олон шатлалт маркетинг, пирамид, орон сууцны давхар түрээс, захиалга гэх цөөн хэдэн нэр төрлөөр ойлгож ирсэн бол цахим орчин хөгжиж байгаатай холбоотойгоор “залилах” гэмт хэргийн төрөл зүйл нэмэгдэж, шинэ төрлийн залилангууд цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна.
 
Залилах гэмт хэргүүдийг бүлэглэж үзвэл 7, нийт 11 төрлөөр үйлдэгдэж байна. Нэршлүүдийн хувьд Цахим залилан буюу Фейсбүүк, Романс, Өв залгамжлал, Онлайн захиалга, Сайтын хакер, Койн Крипто валют, Сүлжээний олон шатлалт болон пирамид тогтолцоотой, Визийн, Нийгмийн халамж, Өмчлөх эрхийн буюу орон сууц түрээс, худалдаа, автомашины худалдаа гэх мэт. Сүүлийн 5 жилд цагдаагийн байгууллагад залилах гэмт хэргийн 49307 гомдол мэдээлэл хүлээн авч 23402 буюу 47,4 хувь нь Эрүүгийн хэрэг үүсгэж, 25334 буюу 51,3 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.
 
Залилах гэмт хэрэг нь санаатайгаар бусдыг төөрөгдөлд оруулж, олж авсан итгэлээ ашиглан хуурч мэхлэх байдлаар үйлдэгддэг тул иргэд энэ талаар мэдлэгтэй, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүй байх нь өөрөөс нь хамаарч байгаа юм.

Пирамид сүлжээнд мөнгөө өгч хохирсон 40 гаруй мянган иргэний хохиролын хэмжээ 50-70 тэрбумаар хэмжигдэж байна.

Пирамидын сүлжээний олон улсын луйврын бүлэглэл Монгол улсыг “бай” болгон сонгодог. Мөнгөө 100-1000 хувь өсгөж авдаг сүлжээ гэж дэлхий дээр хаана ч байхгүй. Энэ бол луйвар.

Сүлжээний залилан гэмт хэргийг иргэд өөрсдөө л таслан зогсоох боломжтой бөгөөд залилагчид боломж олгохгүй байхад л бүрэн шийдэгдэнэ гэж ЦЕГ-аас анхаарууллаа.