<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Импортын хүнсний бүтээгдэхүүний үнэд хяналт тавин ажиллаж байна
featured

Импортын хүнсний бүтээгдэхүүний үнэд хяналт тавин ажиллаж байна

 Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар “Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль” -ийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллах, мөн Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр тогтоолоор Гаалийн албан татвараас 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд чөлөөлөх элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааны үнийн тогтвортой байдалд хяналт тавьж ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт үүрэг болгосон.
 
Цагаан будаа, элсэн чихэр, хүнсний ургамлын тосны бөөний үнийг гаалийн албан татвараас чөлөөлсөнтэй холбогдуулан 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нийт 17 аж ахуй эрхлэгчтэй “Бодлогын гэрээ” байгуулсан байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай “Бодлогын гэрээ” байгуулсан цагаан будаа, элсэн чихэр болон хүнсний ургамлын тос импортлогч аж ахуй эрхлэгчдийн бөөний болон жижиглэн худалдааны үнэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хяналт тавин ажиллаж байна.

Таг: