<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Богдхан ууланд хортон шавьж устгалын бодис цацах тул аялж зугаалахаа хойшлуулна уу
featured

Богдхан ууланд хортон шавьж устгалын бодис цацах тул аялж зугаалахаа хойшлуулна уу

 Богдхан уулын хойд хэсэгт буюу иргэдийн ихээр аялаж зугаалдаг бүсэд ой модны хортон шавж болох якобсын төөлүүрч эрвээхэй, хүрэнцэр хорхой устгалын ажил хийгдэж эхэлжээ. Тодруулбал, якобсоны төөлүүрч эрвээхэйн хэт олшрол Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд 2021-2022 онуудад үргэлжлэхээр нөхцөл байдалтай байгааг судалгаагаар өнгөрсөн онд урьдчилан тогтоосон.

Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэр нь 4-6 насжилттай байгаа нь зургадугаар сарын сүүл, долдугаар сарын дунд 10 хоног хүртэл хүүхэлдэй шатандаа шилжиж, нисэж эхлэх учир голомт дахь хүрэнцрийн нягтшилыг бууруулах тэмцлийн ажлыг ийнхүү эхлүүлж буй аж.

Ойн хөнөөлт шавжийн тоо хэвийн хэмжээнд байх нь биологийн тэнцвэрт байдлыг хадгалах боловч хэт олшрох нь модыг доройтуулах  сөрөг нөлөөлөл ихтэй учир шаталсан хариу арга хэмжээ байгальд сөрөг нөлөөлөл багатай хортон устгах зориулалтын аргаар хөнөөлийн голомтыг хумих арга хэмжээ авдаг аж.

Шилмүүст ойд хөнөөл учруулдаг шавжийн нэг эмэгчин нь 250-1000 орчим өндөг гаргаж хурдан хугацаанд их талбайг хамарсан голомт үүсгэх чадвартай. Тиймээс бага үед нь  хөнөөлийн хэмжээг бууруулах, хамрах хүрээг зогсоох арга хэмжээг авч эхэлж буйг албаныхан мэдээлжээ. Тухайлбал, 2022 оны зургадугаар сарын 17-18-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын хамгаалалтын захиргаа Онгоцоор хортон шавьж устгалын бодис цацах ажиллагаа явагдах тул иргэд, аялагчдыг эдгээр өдрүүдэд Богдхан ууланд аялаж зугаалахгүй байхыг анхаарууллаа. Хортон шавьж устгалын хорны нөлөөлөх хугацаа 30 хоног байдаг байна.