<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭНТЕРТЭЙНМЕНТ Монголын анхны задгай усан бассейн ажиллаж эхэллээ
featured

Монголын анхны задгай усан бассейн ажиллаж эхэллээ

 Монголын анхны задгай усан бассейн болох Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар баг Зүүнбаянгийн усан бассейн энэ сараас эхнээс ажиллаж эхэллээ.  Монголын анхны задгай усан бассейныг 1957 онд газрын тосны үйлдвэрийн ажилтнууд Зүүнбаян тосгонд барьжээ. 

50 гаруй жилийн түүхтэй усан бассейны ус дамжуулах хоолой муудсан ч үе үе дахин засварладаг байна. Урт нь 50 метр, өргөн 25 метр, гүн дөрвөн метр, хүүхдийн зориулалттай хэсэг нь 0.5 метрээс 1.45 метр аж. Харин 2019 онд нефтийн үйлдвэрийн түүхт 70 жилийн ойгоор тус усан бассейныг сэргээн засварлаж ашиглалтад оруулсан.  Энэхүү задгай усан бассейн бол Зүүнбаянгийн газрын тосны үйлдвэрийн ажилтнууд хийгээд Зүүнбаянд ажиллаж амьдарч байсан хүмүүсийн бахархал, ажил амьдралын нэгээхэн хэсэг нь болсон түүхэн бүтээн байгуулалт юм.