<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголт иргэдийн дансанд орно
featured

Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголт иргэдийн дансанд орно

 Засгийн газраас хувийн байгууллагын ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгохоор болсон.  Улмаар өнгөрөгч тавдугаар сарын 01-нээс хэрэгжиж, иргэдийн гарт очих ёстой байв. Олгогдохгүй байгаад нь сураг ажиг тавьсан иргэдийн асуулт сошиал орчинд хөвөрсөн билээ.  

Тэгвэл НДШ-ийн 50 хувийг буцаан олгох хуулийн төслийг ӨНГӨРӨГЧ ДОЛОО ХОНОГТ Засгийн газар УИХ-д өргөн барьсан байна.  Тэгвэл энэ дагуу бид холбогдох албаныхнаас тодруулахад ТАВДУГААР САРЫН НДШ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫН 50 ХУВЬ ЗУРГААДУГААР САРЫН 20 ГЭХЭД ИРГЭДИЙН ДАНСАНД орж эхэлнэ гэдэг хариултыг өгсөн юм. 
 Эл буцаан олголт газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд хамаарахгүй. Эдгээрээс бусад салбарын ажилтнуудад хамаарах юм.