<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ “BEST UNIVERSITY OPPORTUNITY PROGRAM” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаарай
featured

“BEST UNIVERSITY OPPORTUNITY PROGRAM” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаарай

  Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг BEST UNIVERSITY OPPORTUNITY PROGRAM тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдөл хүлээж авах хугацаа дуусахад цөөн хоног үлдлээ.

Монгол улсад жилээс жилд гадаадад чанартай боловсрол эзэмших хүсэлтэй залуучуудын тоо өсөж байгаа бөгөөд тэр дундаа Америкийн Нэгдсэн улсад боловсролын зэрэг горилох хүсэл тэмүүлэлтэй залуучууд нэмэгдсээр байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн хүүхэд залууст Америкт суралцах, өргөдлөө явуулах, их сургуульд амжилттай суралцаж төгсөх, гадны хөдөлмөрийн зах зээлд ажилд ороход туслах найдвартай, үнэн зөв мэдээллийг түгээх нь маш чухал асуудал бөгөөд Америк дахь Монгол Оюутны холбоо нь дээрх асуудлуудад шийдлүүдийг авчирхаар чиглэн ажилладаг ашгийн бус байгууллага юм.

BEST UNIVERSITY OPPORTUNITY PROGRAM (BUOP) тухай

Best University Opportunity Program (БУОП) нь Америкийн Нэгдсэн улсад бакалавр, магистрын зэргээр суралцах хүсэлтэй залууст туслах зорилготой програм юм. БУОП нь 2011 оноос эхлэн зун бүр зохион байгуулагдсан бөгөөд АНУ-н шилдэг их дээд сургуулиудад сурдаг Монгол оюутнууд маань зуны амралтаараа заадгаараа онцлогтой билээ.

Тэгвэл энэ жилийн хөтөлбөр онлайн болон танхим гэсэн сонголттойгоор нийт 10 хичээлийг 17 багштайгаар заахаар бэлтгээд байна.  Бид анги тус бүрт маш цөөн тооны сурагч бүртгэж, суралцагч бүр дээр тулж ажиллан чанартай сургалтыг эрхэмлэдэг билээ.

"AMSA StuetsnAmerica BUOP 2022 cypraлTblH Toл6op BUOP Courses Undergraduate Application Process Graduate Application Process SAT Math SAT R&W TOEFL Pre-TOEFL College Essay 179,000.00 159,000.00 139,000.00 159,000.00 179,000.00 159,000.00 179,000.00 College Based Courses Intro to Biology Intro to Political Science Intro to Neuroscience 139′000.00 139’000.00 139'000.00 you take 2 classes, there will be 20% discount from total tuition fee fyou take 3 classes, there will be 30% discount from total tuition fee you take 4 classes, there will be 40% discount from total tuition fee" гэсэн бичвэр нарын зураг байж магадЗаагдах хичээлүүд:

  • Undergraduate application process
  • Graduate application process
  • SAT Math
  • Sat Reading & Writing
  • TOEFL
  • Pre-Toefl
  • College essay

Их сургуулийн хичээлүүд:

  • Biology
  • Politics
  • Neuroscience

АМОХ нь ашгийн бус байгууллага учир хүсэл тэмүүллээр дүүрэн залуусыг боломжит хэмжээгээрээ дэмжиж, боловсролд нь хөрөнгө оруулахыг зорьдог билээ. Үүний хүрээнд бид тэтгэлэгт хөтөлбөр ч мөн зарладаг учир та Америкийн шилдэг их дээд сургуулиудад сурдаг багш нараас чанартай боловсролыг тэтгэлэгтэйгээр хүртэх ч боломжтой болдог юм шүү.

Өнгөрсөн жил бид онлайнаар:

  • GoFundMe дээр $1500 босгон 34 хүүхдэд нийт 64 хичээлийн тэтгэлэг олгосон.
  • 7 хоног болгон “Inspiration Hour” эвэнт зохион байгуулан Америкт суралцдаг оюутнуудыг урьж, урам зориг өгөх, туршлага хуваалцах эвэнт хийсэн.
  • Нийт 140 хүүхдэд 10 өөр төрлийн хичээл заасан.
  • Нийт 10 өөр аймгийн хүүхдүүд хамрагдсан.

Суудлын тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлээрэй!

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх хуудаснуудаас авах боломжтой:

Instagram: https://www.instagram.com/amsa.amokh/

Facebook page: https://www.facebook.com/BestUniversityOpportunityProgram

Email: amsa.amokh@gmai.com болон bayarjavkhlan@amsa.mn