<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭНТЕРТЭЙНМЕНТ Морин хуурын чуулга олон улсын урлагийн наадмаас алт, мөнгөн цом хүртжээ
featured

Морин хуурын чуулга олон улсын урлагийн наадмаас алт, мөнгөн цом хүртжээ

 
 БНАСАУ-ын Пхёньян хотноо 32 дахь удаагийн Олон улсын Хаврын найрамдлын урлагийн наадам цахим хэлбэрээр зохион байгуулагдсан байна. Энэхүү урлагийн наадамд Морин хуурын чуулгын уран бүтээлчид амжилттай оролцож, алт, мөнгөн цом хүртжээ. 

БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд ноён О Сын Хо Улсын Филармонид өөрийн биеэр хүрэлцэн ирж байгууллагын удирдлага, уран бүтээлчдийн төлөөлөлд  алт, мөнгөн цом болон дипломуудыг албан ёсоор гардуулан өгсөн байна.