<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ХУУЛЬ Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх талаар хэлэлцлээ
featured

Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх талаар хэлэлцлээ

 Монгол Улсын дээд шүүхээс санаачилж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнтэй хамтран “Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалт, хэлэлцүүлэгт Улсын дээд шүүхийн шүүгчид, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нар, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал, судлаачид оролцож шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх асуудлаар санал солилцсон байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрийн хураангуй бэлтгэх аргачлалыг Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг танилцуулж, шийдвэрийг шүүх, шүүгч олон нийтэд мэдээлэх, нээлттэй байдлыг хангах бодлогын талаар Улсын дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр нар  мэдээлэл хийсэн юм. Уулзалт, хэлэлцүүлгээс Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн төлөөлөл болон нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нараас бүрдсэн өргөтгөсөн ажлын хэсэг байгуулахаар тогтжээ