<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Дайны үр дагавар нь урьд хожид байгаагүй өлсгөлөн, гачигдлыг ирмэгт хүргэлээ
featured

Дайны үр дагавар нь урьд хожид байгаагүй өлсгөлөн, гачигдлыг ирмэгт хүргэлээ

 Орос Украин руу довтолсноос үүдэлтэй үр дагавар урьд хожид байгаагүй өлсгөлөн, гачигдлыг бий болгох аюул нүүрлүүлж байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэдэгджээ.

“Хүнсний аюулгүй байдал, эрчим хүч, санхүүгийн салбарт дайн өргөн цар хүрээтэй, ноцтой нөлөө үзүүлж байгаа бөгөөд улам даамжирч байна” гэж НҮБ-ын тэргүүн хэлсэн байна. Тэрбээр үргэлжлүүлэн, энэ онд “нийлүүлэлтээс үүдэн” хүнсний хямрал нүүрлэх төлөвтэй байгаа бол ирэх онд “хүнс хомсдож болзошгүй” байна гэв.

Харин энэ шуургыг зогсоох цорын ганц арга зам нь Оросын түрэмгийлэл зогсох явдал юм гэдгийг А.Гутерреш онцолжээ. Түүний хэлснээр, НҮБ Украинд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг Хар тэнгисээр дамжуулан аюулгүй, найдвартай экспортлох, Оросын хүнс, бордоог дэлхийн зах зээлд саадгүй нэвтрэх боломжийг олгох багц хэлэлцээрийг боловсруулахаар ажиллаж байна.

“Энэхүү хэлэлцээр нь хөгжиж буй орнуудын олон зуун сая иргэнд ач холбогдолтой” гэдгийг тэрбээр цохон тэмдэглэжээ. НҮБ-ын тайланд мэдээлснээр, 1.6 тэрбум хүн амтай 94 улс хямралын дор хаяж нэг хэмжигдэхүүнд ноцтой өртөж, түүнийгээ даван туулж чадахгүй байх эрсдэлтэй байна. 

Таг: