<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Минжийн хангай руу ОХУ-ын талаас ойн түймэр орж иржээ
featured

Минжийн хангай руу ОХУ-ын талаас ойн түймэр орж иржээ

 Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Минж” гэдэг газар ОХУ-аас Монгол Улсын хилийн 740-741 дүгээр тэмдэгтийн дагуу ойн түймэр хил давж орж иржээ. Түймрийн дуудлагыг 19:11 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна. Ингээд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн аврагчдын “ЕС-145” загварын нисдэг тэрэг өнөө өглөө 07:30 цагт  Минжийн хангайн зүг хөдөлжээ.