<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ХУУЛЬ Гэр лүүгээ мотоциклоор явсан хоёр хүн сураггүй болсон
featured

Гэр лүүгээ мотоциклоор явсан хоёр хүн сураггүй болсон

 Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн нутаг Улаагчийн-Өвөр хэмээх газар /аймгийн төвөөс зүүн зүгт 90 км-т, сумын төвөөс зүүн хойд хойд зүгт 50 км/-т Түнэл сумаас Навчилтай багийн чиглэлд гэр лүүгээ мотоциклоор зорчиж явсан хоёр хүн сураггүй болсон. Энэ дуудлагыг гуравдугаар сарын 8-ны 21:29 цагт ОБЕГ хүлээн авч байв.

Гуравдугаар сарын 9-12-ны хооронд 29, 27 настай хоёр эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул эрлийг зогсоожээ. Дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Түнэл сумын Навчилтай багийн Улаагчийн-Ам  гэдэг газар “Эгийн гол”-ын салаанаас иргэн Б-гийн цогцос нь олдсон. Иргэн Л-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлтийг 05.19-ний өдөр ар гэрээс нь хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 05.24-ний өдрийн 08:30 цагаас 29 настай, эрэгтэй Л-ийг Түнэл сумын Навчилтай багийн Тэрхийн-Ам гэдэг газраас зүүн зүгт 11 км-т тус багийн Улаагчийн-Өвөр гэдэг газар хүртэл Эг голын усаар завиар урсаж, 3 метрийн гүнд 2 удаагийн шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:55 цагт түр зогсоож, тавдугаар сарын 25-ны 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүллээ хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.