<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 2.3 хувиар өсчээ
featured

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 2.3 хувиар өсчээ

 Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 4 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.4 хувь, өмнөх оны эцсээс 6.4 хувь, өмнөх сараас 2.3 хувиар өссөн байна.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны 4 дүгээр сард 7.0 хувь, 2020 оны 4 дүгээр сард 4.7 хувь, 2021 оны 4 дүгээр сард 5.6 хувь гарсан бол 2022 оны 4 дүгээр сард 14.4 хувь болж, өмнөх оны мөн үеэс 8.8 нэгж хувиар нэмэгдсэн байна.
  
бичвэр нарын зураг байж магад