<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ХУУЛЬ Өнөөдөр Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал хаалттай болно
featured

Өнөөдөр Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал хаалттай болно

 Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно. Хэргийн урьдчидсан хэлэлцүүлэг өнгөрөгч сарын 29-нд болж шүүх хуралдааны товыг өнөөдрөөр тогтоож, нэр бүхий 10 гэрчийг оролцуулан хаалттай байдлаар хийх шийдвэр гаргасан юм.  

Бусдын амь насанд хүрсэн хэрэгт буруутгагдаад буй Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хэргийг дахин нягтлах шаардлагатай хэмээн прокурорын байгууллагад буцаагаад байсан юм. Прокурор нягталж дуусаад өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд шүүхэд шилжүүлсэн юм. 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 101 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан “, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 101 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заажээ. 

Э.Энхбат агсны өмгөөлөгч О.Санчирбал:

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хуульд заасны дагуу гэрч оролцуулах болон хувь хүний нууцтай холбоотой асуудлыг ярих учир хурлыг хаалттай явуулах хоёр хүсэлтийг гаргасан. Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлээд, 2022 оны тавдугаар сарын 12-ны өдөр шүүх хурлыг товлосон. Н.Түвшинбаяр шүүх хуралд өөрийн биеэр оролцоно. Нэр бүхий 10 гэрч оролцуулна.

Э.Энхбат агсны эхнэр Б.Нандинцэцэг өөрийн цахим хуудастаа "Н.Түвшинбаярын талаас шүүхэд нөлөөлөхийг оролдож байна. Шүүгчийн зүгээс хараат бусаар хэргийг шийдвэрлэхээ илэрхийлсэн. Түүний дагуу хуульд тусгасны дагуу нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, нөлөөлсөн этгээдийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон" гэжээ.