<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Залуу судлаач докторуудыг тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна
featured

Залуу судлаач докторуудыг тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна

 Докторын дараах судалгааны тэтгэлэг зарлаж байна

 Эрдэмтдийн залгамж хойч үе болсон докторын зэрэгтэй залуу судлаачдын бие даан эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж, үр дүнд инноваци бий болгоход чиглэсэн докторын дараах судалгааны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах уралдаан зарлаж байна. Шалгарсан төслийн гүйцэтгэгчид “Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг”-ийг олгох юм.
 
Тэтгэлэг горилогч нь дэвшүүлж буй төслөө Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 222 тоот тушаалаар батлагдсан “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох журам”-ын /Төслийн журмыг https://www.meds.gov.mn/post/117475 татаж авна уу/ дагуу боловсруулан, материалаа бүрдүүлэн оролцоно.
 
Материалд ажил байдлын тодорхойлолт, бүтээлийн жагсаалт, иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргана.
Төслийг 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 23:59 цаг хүртэл http://project.edu.mn/ хаягаар цахимаар хүлээн авна.