<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭНТЕРТЭЙНМЕНТ Олон улсын өсвөрийн хийлчдийн тэмцээнд Консерваторын сурагч А.Хулан тэргүүн байр эзэлжээ
featured

Олон улсын өсвөрийн хийлчдийн тэмцээнд Консерваторын сурагч А.Хулан тэргүүн байр эзэлжээ

 Бүгд Найрамдах Чех Улсын Усти-над-Орлици хотноо болсон Коцианы нэрэмжит олон улсын өсвөрийн хийлчдийн тэмцээний 11-12 насны ангилалд Монгол Улсын Консерваторын сурагч А.Хулан тэргүүн байр эзэлжээ. Энэхүү тэмцээн 1959 оноос зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд Чех, Словак, Монгол, Словени, Болгар, Франц, Австри, Польш, Япон, Серби, Литва, Итали, Норвеги зэрэг орны хүүхдүүд оролцсон байна.

Тавдугаар сарын 4-7-ны өдрүүдэд болсон эл тэмцээнд манай улсын дараах сурагчид амжилт үзүүлжээ. 

  • Б.Насанжаргал, Н.Гүнзээ нар тус тусын насны ангилалдаа III байр
  • У.Намуунбайгаль, М.Мөрөн-Рюки нар тусгай I байр
  • Т.Пүрэвцэцэг, А.Анхзаяа, нар тусгай III байрт шалгарчээ.