<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ АНУ руу дүрвэгчдийг оруулахгүйн тулд Д.Трамп өмнөд хил рүү тусгай цэргүүдээ илгээж байна
featured

АНУ руу дүрвэгчдийг оруулахгүйн тулд Д.Трамп өмнөд хил рүү тусгай цэргүүдээ илгээж байна

АНУ руу "цутгаж" буй дүрвэгсдийн урсгалыг зогсоохын тулд тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнөд хил рүү 5200 орчим цэргийн албан хаагчийг илгээсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. Цэргүүдийн ихэнх нь Ирак, Сири зэрэг дайн дэгдсэн орнуудад үүрэг гүйцэтгэсэн албан хаагчид гэнэ. Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн долоо хоногт Батлан хамгаалах яамны сайд Жеймс Мэттист үүрэг өгч, АНУ-Мексикийн хил рүү цэрэг илгээх үүрэг өгчээ.

Дотоодын зөрчил мөргөлдөөн, авлига, ядуурал болон ажилгүйдлээс залхсан Өмнөд Америкийн олон орны иргэд улсаасаа дүрвэж, эрх чөлөөний арал гэгддэг АНУ-ыг чиглэн зүтгэсээр  байна. Ойролцоогоор 12 мянга орчим дүрвэгсэд өдгөө Мексикийн нутгийн гүнд яваа гэнэ. Эхний цуваанаас хэдхэн км-ийн цаана мөн тооны цагаач нар АНУ-ыг чиглэн урагшилж буй юм. 

Жеймс Мэттис цагаачдад хандан "3,200 км үргэлжлэх АНУ-Мексикийн хил рүү техник төхөөрөмж, хаалтуудыг зөөж эхэлсэн. АНУ аль ч улсаас цагаачдыг хүлээн авахгүй. Эрсдэлтэй алхам хийхгүйгээр нутаг буцахыг зөвлөж байна. Та бүхэн АНУ-д нэвтрэх ямар ч боломжгүй" гэж мэдэгджээ. 

Трамп өчигдөр твиттер хуудастаа "Өмнөдийн хил рүү ойртон ирж буй иргэдийн дунд танхай этгээд, үл таних этгээдүүд холилдон явж байна. Та бүхэн хуулийн дагуу ирээгүй бол АНУ хүлээн авахгүй" гэж жиргэсэн байна. АНУ руу ирэх асар олон дүрвэгсдийн цувааг  Гватмемал, Гондурас, Сальвадор улсын иргэд бүрдүүлж буй аж. Трамп эдгээр улсын эрх баригчдад хандан иргэдээ эргүүлэн татахгүй бол АНУ-ын Засгийн газрын тусламжийг зогсоохоо мэдэгджээ. 

Цагаан ордны тэргүүн өнгөрсөн  дөрөвдүгээр сард хоёр улсын хил рүү 2100 цэргийн албан хаагчаа илгээсэн билээ.

 

Таг: