<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ АНУ-д улс төрийн хүчирхийлэл байх ёсгүй гэж Д.Трамп мэдэгдэв
featured

АНУ-д улс төрийн хүчирхийлэл байх ёсгүй гэж Д.Трамп мэдэгдэв

 АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама болон өөр бусад нэр нөлөө бүхий хүмүүс рүү илгээсэн сэжигтэй илгээмжүүдийг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп зэмлэн буруушаасан байна.

 “Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд засгийн газраас уг хэргийг илрүүлэх үйл ажиллагаанд бүхий л нөөц бололцоогоо гарган ажиллах болно” гэж Д.Трамп лхагва гарагт Цагаан ордонд болсон арга хэмжээний үеэр мэдэгджээ. “Улс төрийн ямар ч хүчирхийлэл манай оронд байх ёсгүй” гэж тэрбээр онцлон тэмдэглээд, тусгай албаны ажилтнууд энэ хэргийн үнэн мөнийг заавал олох болно гэж нэмж хэлсэн байна.  

 Ерөнхийлөгч асан Барак Обама, Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан Хиллари Клинтон нарт шуудангаар илгээсэн тэсрэх төхөөргүүдийг тус улсын нууц алба аюулгүй болгосон байна. Хиллари Клинтонд Нью-Йорк муж улсын Уэстчестер тойрог дахь хаягаар нь явуулсан илгээмжийг мягмар гарагийн шөнө илрүүлжээ. Нууц албаны ажилтнууд хоёр дахь илгээмжийг Вашингтон дахь Барак Обамагийн байшинд лхагва гарагийн өглөө олж илрүүлж аюулгүй болгосон байна.
 
Мөн Америкийн Нью-Йорк хотын “Time Warner Center” цамхагаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн тухай мэдээлж байна. Телевизийн “CNN” компани байрладаг тус барилгад түгшүүрийн дохиолол ажиллах болсны шалтгаан нь мөн л сэжиг бүхий шуудангийн илгээмж болжээ.
 
Түүнчлэн Цагаан ордон руу сэжигтэй илгээмж явуулсан гэж мэдээлж байсан боловч Нууц алба энэ мэдээллийг няцаасан байна.
 
АНУ-ын хууль сахиулах байгууллагынхны мэдээлснээр, Клинтон, Обама нарт илгээсэн тэсрэх төхөөрөг нь тэрбмутан Жорж Соросын шуудангийн хайрцагаас олдсонтой адил байжээ. Цагдаа нар аравдугаар сарын 22-нд Нью-Йорк муж улсад оршдог Соросын гэрээс дуудлага хүлээж авсан байна.
АНУ-ын тусгай алба одоо тэсрэх төхөөргүүдийг илгээсэн этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байгаа аж.
 
 
 

Таг: