<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Хөгжлийн банкны асуудлыг АТГ-аар шалгуулна
featured

Хөгжлийн банкны асуудлыг АТГ-аар шалгуулна

 Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн асуудлыг хэлэлцсэн. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил болоод буй баримт, мэдээллүүд болон бусад асуудалтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцаад хэд хэдэн чиглэл өгчээ.

Үүнд нь Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн улс төрийн холбоо хамаарал бүхий өнцгүүдийг АТГ-аар шалгуулах асуудал багтжээ. Мөн үүнээс гадна ойрын хугацаанд авч хэрэгжүүлбэл зохих бусад чиглэлийг Хөгжлийн банкны захирал Г.Мандуул, Сангийн сайд Б.Жавхлан нарт өгсөн талаар эх сурвалж мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны зүгээс чанаргүй 26 зээлдэгчийн нэрийг зарласан. Тэдний хувь эзэмшил болон төлөөгүй байгаа зээлийн дүнг энд дарж харах боломжтой. 26 зээлдэгчийн хувьд энэ дүн нийтдээ 841 тэрбум төгрөг болж байгаа юм.