<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ БНХАУ хилээ ирэх сарын 1-нээс 3 хоног хаана
featured

БНХАУ хилээ ирэх сарын 1-нээс 3 хоног хаана

 Хоёр улсын гэрээний баяр, амралтын өдрийн хуваарийн дагуу цагаан сараар Хятад улс хилээ гурав хоног хаах аж. Тодруулбал, хоёрдугаар сарын 1-3-ны хооронд хил хаах юм байна.

Хэдийгээр ачаа барааг хэвийн нэвтрүүлэх ажил удаан, чингэлэг тээвэр дорвитой ахиагүй ч баярын өдрүүдэд заавал хил хаах зохицуулалттай. Иргэдийн хэлж байгаагаар хил өвлийн олимп хүртэл нээхгүй байх магадлалтай гэж байгаа ч Хил хамгаалах ерөнхий газраас үүнийг үгүйсгэлээ.

Тиймээс цагаан сарын баярын гурав хоногт л хил хаагдах бөгөөд түүнээс хойш ачаа барааны таталт, хилээр нэвтрэх ажил хэвийн байх аж. Хятад улс тунхагласан баяр болоод цагаан сараар бүх нийтээр амардаг уламжлалтай. Энэ жилийн хувьд тус улсад бүх нийтийн амралтыг долоон хоног байхаар төлөвлөжээ. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн жилүүдэд хил 5-7 хоног хаадаг байсан бол энэ жил гурав хоног хаахаар болсон байна.

Тэг цэгтэй холбоотой гаалийн байгууллагаас гаргасан мэдэгдэлд 08:00-24:00 цаг хүртэл ажиллаж, гаалийн бүрдүүлэлтийг 09:00-24:00 цагт хийж байна гэжээ. Ачаатай чингэлгийн мэдээллийг "УБТЗ" ХНН-ийн вэб сайт болон мөн "Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо"-ны цахим хуудсаас авах боломжтой аж.

Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн явуулах, экспорт, импортын ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж, тодорхой зохион байгуулалтуудыг газар дээр нь хийгээд ирсэн. Түүний дагуу нэгдүгээр сарын 11-нээс хилийн боомтын үйл ажиллагаа жигдэрч, гол түлхүү хүнс болон бусад бараа, бүтээгдэхүүн зэрэг бүх төрлийн ачааг оруулж байгаа билээ.

Хил хаалттай байх хугацаанд Монголын талын хилийн хяналтын байгууллагынхан дотоод үйл ажиллагааныхаа бэлтгэлийг хийнэ гэсэн юм.

Монгол Улс, БНХАУ-ын дотоодын хууль тогтоомжид заасан дараах баяр, амралтын өдрүүдэд монгол, хятадын хилийн автозамын боомтууд амарна. Үүнд:

  • Шинэ жил-нэгдүгээр сарын 1-нд
  • Цагаан сар-шинийн 1, 2, 3
  • Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр-гуравдугаар сарын 8-нд
  • Ханш нээх өдөр-Дөрөвдүгээр сарын 4-нд
  • Олон улсын хөдөлмөрчдийн баяр- Тавдугаар сарын 1-нд
  • Хүүхдийн баяр-Зургадугаар сарын 1-нд
  • Луут завины баяр-Зургадугаар сар
  • Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр-Долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд
  • Намрын баяр-Есдүгээр сар
  • БНХАУ-ын Үндэсний баяр-аравдугаар сарын 1-3-нд
  • Их эзэн Чингэс хааны өдөр
  • Монгол Улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, аравдугаар сарын 29-ний өдөр багтаж байна.