<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Халдварын 3080 тохиолдол шинээр бүртгэгдлээ
featured

Халдварын 3080 тохиолдол шинээр бүртгэгдлээ

  Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 3080 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. 

ЭМЯ-ны мэдээлснээр, сүүлийн 24 цагт илэрсэн "Ковид-19" халдварын  1825 нь Улаанбаатарт,  1255 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт хамгийн олон буюу 174 тохиолдол Дороноговь аймагт батлагдсан байна.

Өнөөдрийн байдлаар 11 210 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 1200 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд  оноштой 77 хүн байна. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй халдвартай хүний тоо 58 165 болж нэмэгджээ.